Шийдэл

Чатаар ирж буй боломжоо алдахаа больё

Монголын бизнесүүдийн борлуулалтын ихэнх нь Messenger, Instagram-аар эхэлдэг. Гэвч хариу удах, мартагдах, давтагдах асуултад цаг үрэх зэргээс болж олон боломж алдагддаг. Бот эдгээрийг яг яаж шийддэгийг доор харуулав.

🌙01

Шөнө, амралтын өдөр ирсэн мессеж хариугүй үлддэг

Асуудал

Хэрэглэгч орой 23 цагт үнэ асуугаад хариу авахгүй бол өглөө нь өрсөлдөгчөөс авчихсан байдаг.

Шийдэл

Бот 24/7, хэдхэн секундэд хариулна. Үнэ, үлдэгдэл, хүргэлтийн мэдээллийг таны оруулсан мэдээллээс шууд хэлж, захиалгыг нь бүртгэнэ.

  • ✓Амралтгүй, 5 секундэд хариулна
  • ✓Шөнийн захиалгыг өглөө нь Захиалга хэсгээс харна
  • ✓Ажилтан өглөө ирээд зөвхөн баталгаажуулна

24/7

тасралтгүй хариулт

🔁02

Нэг асуултад өдөрт хэдэн зуу дахин хариулдаг

Асуудал

"Үнэ хэд вэ?", "Хаана байдаг вэ?", "Хүргэлт байгаа юу?" — ажилтны цагийн ихэнх нь давтагдах асуултад зарцуулагддаг.

Шийдэл

Түгээмэл асуултуудыг бот бүрэн хариулна. Монгол хэлийг латинаар бичсэн ч ("une hed ve") ойлгоно. Ажилтан зөвхөн бодит шийдвэр шаардсан ярианд оролцоно.

  • ✓Асуултын 80%+-ийг автоматжуулна
  • ✓Кирилл, латин, англи — бүгдийг ойлгоно
  • ✓Ярианы түүхийг санаж, дахин асуухгүй

80%+

асуулт автоматаар

🧾03

Захиалга чатанд алга болдог

Асуудал

Нэр, утас, хаяг, тоо ширхэг нь олон мессежинд тарсан байдаг тул захиалга мартагдах, андуурагдах нь элбэг.

Шийдэл

Бот захиалгад хэрэгтэй мэдээллийг өөрөө асууж авна. Хэрэглэгч баталгаажуулмагц нэг мөр захиалга болж Захиалга / Лид хэсэгт орно.

  • ✓Бараа, тоо, хаяг, утсыг дэс дараалан асууна
  • ✓Захиалга, цаг захиалга, хүсэлтийг ялгана
  • ✓Төлөвөөр нь хянана: Шинэ → Холбогдсон → Дууссан

0

алдагдсан захиалга

💬04

Пост дээрх "үнэ?" комментууд хариугүй

Асуудал

Сурталчилгааны пост дээр олон хүн "үнэ?" гэж бичдэг ч нэг бүрчлэн хариулж амждаггүй.

Шийдэл

Коммент бичсэн хүнд нийтэд харагдах хариу өгч, inbox руу нь дэлгэрэнгүй мессеж илгээнэ. Тэр хүнийг автоматаар tag-лана.

  • ✓Нийтэд харагдах хариу + хувийн мессеж
  • ✓Тодорхой пост эсвэл түлхүүр үгээр шүүнэ
  • ✓Коммент бичсэн хүмүүсийг дараа нь дахин холбогдохоор бүлэглэнэ

2×

илүү олон яриа

📣05

Хуучин хэрэглэгчидтэйгээ холбоо тасардаг

Асуудал

Нэг удаа худалдан авсан хэрэглэгч дахин эргэж ирэх магадлал өндөр байдаг ч тэдэнтэй дахин холбогдох систем байдаггүй.

Шийдэл

Хэрэглэгчдийг 4 аргаар tag-лаад, товлосон цагт нь тохирох мессеж автоматаар илгээнэ: талархал, сануулга, урамшуулал.

  • ✓Захиалсны дараа 2 цагт талархал
  • ✓Хариу бичихээ больсон хүнд сануулга
  • ✓7 хоног бүрийн урамшууллыг автоматаар

4+4

tag ба товлох арга

👩‍💼06

Ажилтны ачаалал, зардал өндөр

Асуудал

Чат хариулах тусдаа ажилтан авах нь сар бүр их зардалтай, ээлжийн хуваарь гаргахад хэцүү.

Шийдэл

Энгийн асуултыг бот авч, хүн оролцох шаардлагатайг нь л ажилтанд шилжүүлнэ. Inbox-оос бүх яриаг хянаж, хүссэн үедээ өөрөө хариулна.

  • ✓Хүн хүсвэл, гомдол гарвал автоматаар шилжүүлнэ
  • ✓Ажилтан хариулахад бот 12 цаг зогсоно
  • ✓Ажилтны ачаалал, хариулах хурдыг аналитикаас харна

99,000₮

сараас эхэлнэ

Ботгүй ба боттой

✕ Ботгүй
✓ Боттой
Шөнийн мессеж өглөө хариулагдана
Шөнийн мессежид 5 секундэд хариулна
Ажилтан өдөрт 200 давтагдах асуулт
Ажилтан зөвхөн захиалга баталгаажуулна
Захиалга чатанд тарж мартагдана
Захиалга бүр жагсаалтад бүртгэгдэнэ
Хуучин хэрэглэгчтэй холбоо тасарна
Tag-аар бүлэглээд автоматаар мессеж явуулна

Хэрэглэгчээ хүлээлгэхээ больё

Бүртгүүлээд багцаа сонгоно, Facebook, Instagram эсвэл вэбсайтаа холбоход Элч шууд хариулж эхэлнэ.