Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 11-р сарын 14

Элч ("бид") нь бизнесүүдэд Facebook Messenger, Instagram болон вэбсайтаар ирсэн мессежид AI-аар хариулах үйлчилгээ үзүүлдэг. Энэхүү бодлого нь бид ямар мэдээлэл цуглуулж, яаж ашиглаж, хамгаалж, устгадгийг тайлбарлана.

1. Бидний цуглуулдаг мэдээлэл

  • Бизнес эрхлэгчийн бүртгэл: нэр, имэйл, утас, нууц үгийн hash. Facebook эсвэл Instagram-аар нэвтэрвэл тухайн платформын хэрэглэгчийн ID, нэр, профайл зураг.
  • Бизнесийн мэдээлэл: таны оруулсан бараа, үйлчилгээ, үнэ, түгээмэл асуулт, файл, ботын тохиргоо.
  • Meta-аас авах мэдээлэл (таны зөвшөөрлөөр): холбосон Facebook пэйж, Instagram аккаунтын нэр, ID, зураг, нийтлэл, пэйжийн танилцуулга; пэйж/аккаунт руу ирсэн мессеж, коммент; бичсэн хүний Meta-аас өгсөн нэр, хэрэглэгчийн нэр, профайл зураг; access token (шифрлэгдсэн).
  • Вэбсайтын чат: зочны бичсэн мессеж, өөрөө өгсөн нэр, утас.
  • Ярианаас гаргасан мэдээлэл: хэрэглэгч чатад дурдсан нас, хүйс, хот, дүүрэг (сегментчлэлд).
  • Төлбөр: банкнаас өгсөн картын token болон сүүлийн 4 орон, QPay нэхэмжлэлийн мэдээлэл. Бид картын бүтэн дугаар хадгалдаггүй.
  • Техникийн мэдээлэл: аюулгүй байдлын зорилгоор IP хаяг, хөтчийн мэдээлэл бүхий лог.

2. Мэдээллийг ашиглах зорилго

  • Таны хэрэглэгчдийн мессежид таны бизнесийн мэдээллээр автоматаар хариулах.
  • Нэгдсэн inbox, захиалга/лид бүртгэл, tag, Meta-ийн 24 цагийн дүрмийн хүрээнд товлосон мессеж илгээх.
  • Аналитик, төлбөр тооцоо, хэрэглэгчийн дэмжлэг, аюулгүй байдал.

Meta-аас авсан мэдээллийг зөвхөн тухайн пэйж/аккаунтыг холбосон бизнест үйлчилгээ үзүүлэхэд ашиглана. Бид мэдээллийг зардаггүй, зар сурталчилгаанд ашигладаггүй.

3. AI боловсруулалт

Хариу үүсгэхийн тулд мессеж болон таны бизнесийн холбогдох мэдээллийг Anthropic компанийн Claude API руу илгээдэг. Anthropic нь бидний өмнөөс мэдээлэл боловсруулагч бөгөөд арилжааны нөхцөлийнхөө дагуу API-ийн өгөгдлөөр загвараа сургадаггүй.

4. Мэдээлэл хуваалцах

  • Үйлчилгээ үзүүлэгчид: Railway (сервер, мэдээллийн сан — АНУ), Anthropic (AI), Meta (мессеж илгээх), QPay болон банкууд (төлбөр).
  • Хуулийн дагуу шаардсан тохиолдолд эрх бүхий байгууллагад.

5. Хадгалалт ба хамгаалалт

Бүх холболт HTTPS-ээр шифрлэгдэнэ. Meta-ийн access token-уудыг AES-256-GCM-ээр шифрлэж хадгална. Мэдээлэлд зөвхөн шаардлагатай ажилтан хандана.

Мэдээллийг таны бүртгэл идэвхтэй байх хугацаанд хадгална. Пэйж/аккаунтаа салгах эсвэл Meta-аар дамжуулан устгах хүсэлт илгээхэд холбогдох token, пэйжийн мэдээллийг шууд устгана. Бүртгэлээ бүрэн устгуулах хүсэлтийг 30 хоногийн дотор биелүүлнэ.

6. Таны эрх, мэдээлэл устгах

Та өөрийн мэдээллийг харах, засах, устгуулах эрхтэй. Facebook эсвэл Instagram-ын тохиргооноос манай аппыг хасахад бид тухайн платформоос авсан мэдээллийг автоматаар устгана. Дэлгэрэнгүйг /data-deletion хуудаснаас үзнэ үү, эсвэл бидэнтэй холбогдоно уу.

7. Хүүхэд

Үйлчилгээ нь бизнес эрхлэгчдэд зориулагдсан бөгөөд 18 наснаас доош хүнд зориулагдаагүй.

8. Өөрчлөлт

Бодлогыг шинэчилбэл энэ хуудсанд огноотой нь нийтэлж, чухал өөрчлөлтийг имэйлээр мэдэгдэнэ.

9. Холбоо барих

Имэйл: support@elch.ai · Утас: 7700-0000