Түгээмэл асуулт
Асуулт, хариулт
Хариултаа олохгүй бол бидэнтэй холбогдоорой.
Ерөнхий
Програмчлал мэдэх хэрэгтэй юу?+
Үгүй. Facebook эсвэл Instagram-аар бүртгүүлж, мэдээллээ форм, файлаар оруулахад л болно.
Хэр хурдан ажиллуулах вэ?+
Бүртгүүлэх, төлөх, суваг холбох — ихэвчлэн 5–10 минут. Пэйжийн мэдээлэл автоматаар татагдана.
Үнэгүй туршилт байгаа юу?+
Үгүй. Сар бүр төлдөг, гэрээгүй тул хүссэн үедээ зогсоож болно.
Сувгууд
Зөвхөн Instagram эсвэл зөвхөн Facebook автоматжуулж болох уу?+
Болно. Instagram Professional аккаунтыг Facebook пэйжгүйгээр шууд холбоно. Суваг бүрийг тусад нь асааж, унтраана.
Вэбсайтдаа яаж нэмэх вэ?+
Сувгууд хэсгээс нэг мөр код хуулж вэбсайтынхаа </body>-ийн өмнө тавина. WordPress, Shopify, Wix дээр ажиллана.
Пост дээрх комментод хариулах уу?+
Тийм (Бизнес, Про). Нийтэд харагдах хариу өгч, inbox руу нь мессеж илгээнэ.
AI бот
Бот буруу хариулчих вий?+
Бот үнэ, бараа, нөхцөлийн талаар зөвхөн таны мэдээллээр хариулна. Мэдэхгүй зүйлээ зохиохгүй, ажилтан руу шилжүүлнэ. Тест чатаар урьдчилан шалгана.
Сэдвээс гадуур асуувал?+
Хүн шиг товч, найрсгаар хариулаад яриаг таны бизнес рүү буцааж чиглүүлнэ.
Би өөрөө хариулмаар бол?+
Inbox-оос тухайн ярианд ботыг зогсоогоод бичнэ. Meta Business Suite-ээс хариулсан ч бот 12 цаг зогсоно.
Төлбөр
Ямар төлбөрийн хэлбэр авдаг вэ?+
QPay болон банкны карт. Картаа холбовол сар бүр автоматаар татуулж болно.
Автомат төлөлтийг яаж зогсоох вэ?+
Төлбөр хэсгээс нэг товшилтоор унтраана. Төлсөн хугацаа дуустал бот ажилласаар байна.
Аюулгүй байдал
Картын мэдээлэл хаана хадгалагдах вэ?+
Картын дугаарыг банкны хуудсанд оруулна. Манай системд зөвхөн token болон сүүлийн 4 орон хадгалагдана.
Хэрэглэгчдийн мессеж аюулгүй юу?+
Таны мэдээлэл зөвхөн таны бүртгэлд харагдана. Meta-ийн access token-ууд шифрлэгдэж хадгалагдана.
Хэрэглэгчээ хүлээлгэхээ больё
Бүртгүүлээд багцаа сонгоно, Facebook, Instagram эсвэл вэбсайтаа холбоход Элч шууд хариулж эхэлнэ.